Labels

Saturday, December 5, 2009

Ажилгvйчvvдийн тоогоороо дэлхийн улс орнуудаас 166-д оржээ

Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яамнаас гаргасан мэдээгээр их дээд сургууль тєгсєн гарч байгаа оюутнуудын 80 гаруй хувь нь ажилгvйчvvдийн эгнээнд шилждэг гэнэ. Тиймээс ч жил ирэх
тусам ажилгvйчvvдийн тоо нэмэгдэж байгаа аж. Энэ сарын 1-ний байдлаар нийслэлийн хэмжээнд бvртгэлтэй ажилгvй 30500 хvн байна. Харин бvртгэлгvй ажилгvйчvvд хэчнээн байгаа нь тодорхой бус. Дэлхийн эдийн засгийн vзvvлэлтээс харахад Монгол улс ажилгvйчvvдийнхээ тоон vзvvлэлтээр 197 орноос 166-д оржээ. Энэ жил дэлхий нийтийн хувьд ажилгvйчvvдийн тоо 40 саяар нэмэгдэж 230 саяд хvрчээ. Энэ тоон vзvvлэлтийг дэлхийн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа ч манай улсын хувьд ажилгvйчvvдийн хvрээ тэлж байгаа нь хєдєлмєрийн зах зээл дээд боловсролтой оюутнуудыг шингээж чадахгvй байгаатай холбон тайлбарлдаг юм.

No comments:

Post a Comment