Labels

Saturday, December 5, 2009

Сонирхолтой гэж хэлж болох дээд амжилтууд

• Францын Мишель Лотито ерөөс цадна гэдгийг мэддэггүй хүн, 1959 оноос хойш тэр идэж болох бүх л юмыг идэж эхэлжээ. Түүнээс хойш тэр  элдэв жижиг сажиг зүйлийг эс тооцвол, нэг компьютер, 18 унадаг дугуй, лааны зургаан тавиур, супермаркетын 15 тэргэнцэр, хоёр ор, долоон телевизор, хоёр хос цана идсэн байна. Идсэн металлын нийлбэр жин нь ес гаруй тонн болж байна!
Та бүхэн холбоотой мэдээнээс түүний хэрхэн төмөр идэж буй бичлэгийг үзэх болно. 
• Малайзын Рамазами гэдэг хүн  өөрийнхөө үсээр хоёр давхар автобусыг 30 метр зайд чиржээ.

• Нидерландын Вим Хоф гэдэг эр 1 цаг 8 минутын туршид мөсөн дунд суусан байна. Тэр хөлдөхгүйн тулд йог болон бясалгалын арга хэрэглэжээ.

• АНУ-ын хоёр иргэн 75 ширхэг хоржигнуурт могойгоор дүүргэсэн, усанд ордог онгоцонд орж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

• Хамгийн том эмгэн хумс Африкаас олджээ.  Түүний урт нь 40 орчим сантиметр гэнэ (бараг хагас метр урт нялцгай биетэн байна гэж төсөөлөөд боддоо)

• Шинэ Зеландын Клинт Халлам гэдэг хүн гурван удаа гарын сарвуугүй болсон байна. Эхний удаа 1989 онд зам-тээврийн ослын улмаас сарвуу нь тасарч, гэвч эмч нар буцааж оёжээ. Мөн 1989 онд халдвараас болоод царвуугий дахин тайрч, оронд нь шинэ хиймэл сарвуу хийж өгсөн байна. 2001 онд хиймэл материал биед нь таарахгүйгээс болоод түүнийг бас авч хаяжээ. • Швейцарын Марко Хорт гэдэг хүн ундааны 258 ширхэг гуурсыг амандаа зууж чадсан байна.

• Британийн нэг эмэгтэй бие, түүний дотор хэлээ цоолон 2520 зүйл тогтоожээ.

• Одоо амьд байгаа хамгийн хүнд могой нь Бирмийн нэг төрлийн могой юм. 71 сантиметр урт энэ могой 183 килограмм жинтэй бөгөөд одоо АНУ-ын сафарийн паркад байдаг байна.

• Дэлхийн хамгийн хортой амьтан бол сум хэлбэртэй хоёр өнгөт мэлхий юм. Түүний ганцхан грамм хор нь 100 мянга орчим хүнийг алахад хангалттай гэнэ.

• Цус нь тогтдоггүй өвчтэй нэг өвчтөнд 1970 онд зүрхний мэс засал хийх үеэр 1080 литр шаардагдсан бөгөөд энэ нь усанд ордог 15 онгоцыг дүүргэнэ гэсэн үг юм. Харин хичнээн донор шаардагдах байсан бол?

• Лонхонд хийсэн хамгийн эртний захидал 1914 оны дөрөвдүгээр сарын 25-наас английн нэг загасчинд баригдсан 2006 оны 12 дугаар сарын 10 хүртэл далайгаар 92 жил 229 өдөр аялжээ.

• Нидерландын Нико Сурингс гэдэг эр 2006 оны 12 дугаар сарын 8-нд нэг зуун метрт бусдаас хурдан буюу 17,35 секунд гүйсэн байна. Энд ямар нэг худал зүйл байгаа биз? Учир нь тэр энэ зуун метрт мөсөн дээгүүр… хөл нүцгэн гүйжээ.

• Унгарын Жейнс Мартон 8 цагт 50 хонины ноос хяргажээ. 2003 оны дөрөвдүгээр сарын 26-нд Унгарт болсон тусгай шоуны үеэр энэ амжилтыг тогтоосон байна.

• Английн Жон Эванс 159,6 килограмм машиныг бүтэн 33 секундийн туршид толгой дээрээ тогтоожээ. Гараа оролцуулалгүйгээр яг л таваг шигээр толгой дээрээ дэнжигнүүлж байсан байна. Энэ нь унадаг дугуй биш, тэр ч бүү хэл мопед ч, харин маш жижигхэн машин байсан гэнэ.  1999 оны тавдугаар сарын 24-нд уг амжилтыг тогтоожээ. Харин Жон өөрөө хоёр метр өндөр, 156 килограмм жинтэй байсан бөгөөд түүний хүзүүний тойрог нь 61 сантиметр гэнэ.

No comments:

Post a Comment