Labels

Friday, December 4, 2009

Хуульчгүй хууль тогтоох засаглал

Парламент бол хууль тогтоох төрийн дээд байгуул­лага. Хууль тогтоодог учраас тэнд хуульчид голлодог. Мэргэжлийн хуульч олон байх учиртай. Аль ч  улсын пар­ламентын жишиг ийм. Харин манай улсын хувьд УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч ирэв. Бизнесмэнүүд УИХ-д олноор орж ирж байгааг шүүм­жил­дэг ч, үүний нөгөө талд мэр­гэжлийн хуульчид цөөрч бай­гаад хэн ч харамсдаггүй. Энэ нь хууль тогтоож, хууль ба­тал­даг УИХ-ыг бизнес хуваадаг түшиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизнесээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж буйтай холбоо­той  бололтой. Өмнөх парла­мен­тын гишүүдийн гуравны хоёр нь бизнесийнхэн байлаа. Энэ удаагийн УИХ-д мэргэж­лийн хуульчдыг тоолсон нь амархан. Албан ёсны намт­раас нь үзвэл одоогийн 76 гишүүний арав хүрэхгүй хувь буюу ердөө найм нь л мэргэж­лийн хуульчид ажээ.
Энд Ц.Нямдоржийн хэлснээр ТМС-ийн хуульчдыг оруулаагүй болно. Тэгээд ч түр сургалтаар төгссөн хуульчдаа мэргэж­лийн хуульчид нь тоодоггүй, сонс­дог­гүй юм билээ. Албан ту­шаал хөөхөд л “ТМС”-ийн хуульчийн диплом хэрэгтэй болохоос дадлага туршлага тэдэнд бай­даггүй учраас л ийм нэршил гарсан байх.

No comments:

Post a Comment