Labels

Sunday, December 13, 2009

“Киви” таван нас хүрчээ

“Киви” таван нас хүрчээ
Рок, попын ертөнцөд өөрийн гэсэн стиль, имиж өнгө төрхөөрөө ялгардаг "Киви" хамтлаг байгуулагдаад таван жил болжээ. Тэгвэл уран бүтээлчид маань тун удахгүй өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ сонсогчиддоо тайлагнах гэж байна.
Саяхан таван жилийнхээ баярт зориулсан “Хүсэл" нэртэй цомгоо өлгийдсэн “Киви"-гийнхэн энэ удаа "Хүсэл" хэмээх тоглолтондоо бэлдээд завгүй явна.
Тэд энэ удаагийн тоглолтоороо дуулахаас гадна бүжиглэнэ тэр байтугай жүжиглэж магадгүй гэсэн.
Шуранхай”-н гурав Д.Болдтой хамтрав
Уртын дуугаар дагнан уран бүтээл хийдэг "Шуранхай" хамтлаг нэг хэсэг чимээгүй байлаа. Харин саяхнаас тэд шинэ уран бүтээлтэйгээ иржээ.

Зууны манлай морин хуурч Н.Жамъян агсны дурсгалд зориулсан "Морин хуур" гэсэн дууг нэрт хуурчийн зээ дуучин Д.Болдтой хамтран дуулсан байна. Мөн уг дуугаа үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчдийн уран бүтээл болон хөөмийн эгшгээр чимжээ.
Дашрамд сонирхуулахад "Шуранхай" хамтлаг тун удахгүй бүл нэмнэ гэсэн.

No comments:

Post a Comment