Labels

Saturday, December 5, 2009

Ядуусын хот

"Амьдрал ч заримдаа хичээх тусам уруудах юм даа" гэж гундуухан сэтгэлээ хуванцар тvvж олсон 2000 тєгрєгєєрєє аргадаж яваа эрийг зарим нэг нь єрєвдсєн харцаар харж байхад нєгєє хэсэг нь анзаарсан ч шинжгvй зєрж алхана. Ийм хvмvvсийг бид ядуу гэж тодотгодог. Бусдын хаясан хогоор амьдралаа залгуулж, шар нарыг хоосон туулж, бор хоногийг єлєн зэлмэн єнгєрєєдєг болохоор л тэгж нэрлэсэн хэрэг. Хотын аль нэг захад уулын бэл дагуу хашаа халхавчгvй бор
гэрээ барьж, бусдаас сондгойдуу хэрнээ содон харагдах энэ хvмvvсийн ихэнх нь хєдєєнєєс шилжин ирэгсэд. Хєдєєнєєс шилжин ирэгсдийн 37 хувь нь ядуу амьдралтай байгаа нь vvнийг батлаад єгнє. Байгалийн гэнэтийн vзэгдлээс болж амьдралын гол эх vvсвэр болсон хэдэн малаа алдчихаад ямар ч байсан хот газар л бараадъя гэж зориод ирсэн ч тусыг эс олж Улаанбаатарын ядуусын тоог нэмдэг. Нийслэлийн хvн амын 21.9 хувь нь буюу 100 хvн тутмын 22 нь амьдралын баталгаажих тvвшингээс доогуур амжиргаатай байгааг судалгаагаар тогтоожээ.

Єєрєєр хэлбэл єдрийн нэг талх, 100 грамм мах авах мєнгєгvй гэсэн vг. Ядуу ургэдийн ихэнх нь бvрэн дунд боловсролтой байгаа нь тэдний хэцvv амьдралын нэг vндэс болдог. Мал байхад ам тостой гэж аравдугаар ангиа тєгсєнгvvтээ малаа бараадсан ч байгаль эх хатуу зангаа гаргаж хотыг нь харлуулснаас мэргэжил ч vгvй, мал ч vгvй модоо барихад хvргэсэн нь ядуу нэр зvvхийн эхлэл болсон хэрэг. Дээд боловсрол, нас хvйс, царай зvс харж ажилд авдаг єнєє vед дєнгєж арван жилийн боловсролтой хvнд ажил олдох нь єдрийн од л гэсэн vг. Хэдэн албан байгууллагын хаалга татаж боловсролоороо гоочлуулчихаад цєхєрсєндєє дахиад ажил хайхаа больдог нь ядуурахад чухал нєлєє vзvvлж байгаа. Овсгоогvй дээр нь ажилгvй бол ядуусын эгнээ тосон авдаг бичигдээгvй хууль хотод vйлчилдэг. Нийслэлийн ядуу иргэдийн талаас илvv хувийг 30-40 насны залуучууд эзэлж байгаа нь бараг л vндэсний эмгэнэл гэмээр. Эх орноо хєгжvvлж, шинийг санаачлан бусдыг манлайлж явах залуучууд ядуу заяандаа тvvртэн, єдєр хоногийг аргацааж байгааг хувь тавилан гээд хараад суух ч хэцvv. Залуучуудын хот гэж бусдад гайхуулах дуртай ч эзэн болсон залуучууд нь ядуу гэсэн тодотголтой болчихвол хєгшин Европоос юугаараа ялгарах билээ дээ. Утаа, хог хаягдал, архидалт, гэмт хэргийн vvр болсон гэр хороолол мєн л ядуусын гол "єлгий нутаг". Улаанбаатарын нийт ядуучуудын 45 хувь нь гэр хорооллынх байхад 15 хувь нь орон сууцанд амьдардаг аж. Хотын тєвийн дvvрэг болох Сvхбаатараас Налайх дvvрэг 18.1 хувийн илvv ядуустай байгаа нь тєвєєс алслагдах тусам ядуурал гvнзгийрч байгааг илтгэж байгаа юм. Тун удахгvй гэр хороолол бус ядуусын хороолол гэж нэрлэгдэхэд хvрвэл гайхах зvйлгvй болжээ. Энэ нь нєгєє л шилжилт хєдєлгєєнтэй шууд холбоотой. Хєдєєнєєс ирэгсдийн ихэнх нь гэр хороололд амьдардаг. Энэ бvхнээс хєдєєнєєс шилжин ирэгсэд нь Улаанбаатарыг ядуусаар дvvргэж, замбараагvй гэр хорооллын хаяаг тэлж, бохир заваан хот болоход нєлєєлж байна гэж дvгнэж болох юм. Тэгэхээр ямар аргаар хотын ядуусын тоог нэмэхгvй энэ хэмжээнд авч vлдэх вэ? Одоогийн хvмvvсээ ядуугийн шаварнаас татан гаргаж чадахгvй байхад дээр нь нэмэгдвэл хот туйлдана гэгч болж магадгvй юм. Хvн амьдрах газраа єєрєє сонгоно гээд Vндсэн хуулиндаа заагаад єгчихсєн байхад Улаанбаатар руу оруулахгvй гэж дураараа аашлах эрх ямар ч даргад байхгvй.

Тэгэхээр хотыг ядуурлаас аврах хамгийн зєв гарц бол хєдєєг хєгжvvлэх. Гэрэл цахилгаанаар хангаж нэг хэсэгт нь талх барих боломж гаргаад єгсєн байхад зарлага ихтэй хот газар руу учир зvггvй зvтгээд байхгvй нь мэдээж. Бас хотоос дутахгvй соёл, боловсролыг тvгээчихэд л хангалттай. Улсын нийслэлийн хэмжээнд хvрдэггvй юм гэхэд уугуул иргэдээ аргамжаад vлдчих хєгжилтэй болчихвол хєдєє хоосорч, хот багтахгvй боллоо гэж халаглахгvй шvv дээ. Дэлхийн єндєр хєгжилтэй орон ч єєрийн гэсэн хvндрэлтэй асуудалтай байдаг ч тvvнийгээ зєв гарцаар шийдэж боломж болгон хувиргаж буй олон жишээг нэрлэж болно. Vvнтэй адил Улаанбаатарт тєвлєрсєн олон хvн амаа хєгжлийн хєдєлгєгч хvч болговол асар ихийг бvтээх боломж бvрдэхийг хэн байг гэхэв. Энэ ядуу гэж vл тоомсорлосон бvхэн нэн ядуугийн эгнээнд шилжинэ vv гэхээс эргэж сэхэх нь ховор байгааг єнєєгийн амьдрал харуулсаар байна. Тиймээс ядуугийн зовлондоо хvлэгдсэн иргэддээ амьдралын боломж нээгээд єгчихвєл тэд ч хєгжилд хєл нийлvvлэхийг vгvйсгэх аргагvй шvv дээ.

No comments:

Post a Comment