Labels

Saturday, December 5, 2009

Дэлхийн нөлөө бүхий бизнес хатагтай нар

"Financial Times" сонины рейтингээр "PepsiCo" компанийн гүйцэтгэх захирал, Энэтхэг гаралтай, Америк эмэгтэй Индра Нуйи тэргүүлсэн байна. Жагсаалтанд АНУ-ын хатагтай нар дийлэнх хэсэгт нь орсон бол Азийнхан удаалсан байна.
Энэ жагсаалтанд лалын шашинтай эмэгтэйчүүд орсон нь содон байна. Бахрейн улсын 45 настай "Gulf One Investment" банкны тэргүүн Нахед Тахер 25 дугаарт бичигджээ.
Эмэгтэй боссууд дотроос хамгийн залуу нь 44 настай Хятад Жан Синь жагсаалтанд харагдана. Тэрбээр нөхөр Пан Синьтай хамтран барилгын "SONO China" компанийг удирддаг аж. Харин хамгийн өндөр настай нь 74 настай Японы иргэн Йоршика Шипохара оржээ.
АНУ болон Европт явуулсан туршилт судалгааны дүнгээр эмэгтэйчүүд компаний хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг нь батлагдсан байна. Тухайлбал, эмэгтэй захирлуудын 30 хувь нь аливаа хүнд байдлаас гарч чаддаг агаад харин 20 хувь нь дампуурлын эрсдэлээ бууруулах авъяастай аж.

No comments:

Post a Comment