Labels

Saturday, December 5, 2009

АНУ-д онц байдал зарлалаа

Гахайн ханиадны дэгдэлт ихэссэнээс шалтгаалан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улс орондоо онц байдал зарлалаа.
Онц байдал зарласнаар эмнэлгийн байгууллагууд шуурхай ажиллагааны горимд шилжин, H1N1 ханиадын өргөн тархалттай шаардлагатай хэмжээнд тэмцэх боломжтой болох юм. Мөн өвчлөгсөд богино хугацаанд эмнэлгийн тусламж авахад саад болж байсан элдэв хүнд суртал, бичиг цаасны ажлыг аль болох багасгах аж.
АНУ-ын засгийн газар тус улсын дийлэнх газар нутагт гахайн ханиад дэгдэж, 1000 гаруй хүн нас барсан хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Мөн Америкийн эрүүл мэндийн яамны мэдээллээр гахайн ханиадны дэгдэлтийн хурд ердийн ханиадны улирлын оргил үетэй дүйцэхүйц болжээ.
Хэдийгээр гахайн ханиадны эсрэг вакцин гаргаж авсан нь ч вакцинжуулах ажил нэлээд удаашралтай байгаа аж. Аравдугаар сарын дунд үе гэхэд иргэдээ 120 сая тун вакцинаар хангахаар төлөвлөж байсан. Гэтэл одоо арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд 50 сая, арванхоёрдугаар сард 150 сая тун вакцинаар хангана хэмээн яригдаж байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нью-Йорк мужийн эрүүлийг хамгаалах байгууллагын бүх ажилтныг H1N1 ханиадны эсрэг вакцинд хамрагдахгүй бол ажлаас нь халах шийдвэр хүртэл гарчээ.
АНУ-д ойролцоогоор 20 мянга орчим хүн гахайн ханиадаар өвчлөн эмнэлэгт хэвтсэн тоо баримт байгаа. Мөн 100 орчим хүүхэд энэ өвчний улмаас нас барсан байна.

No comments:

Post a Comment