Зохиогч Н.Нагаанбуугийн "Тулгар тєрийн товчоон" баримтат уран сайхны киног "Монгол кино нэгтгэл" Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийхээр болсон билээ. Уг киноны зураг авалтын эхний хэсэг Тєв аймгийн Эрдэнэ сумын нутагруу єнєєдєр гарлаа. Эхний ээлжинд Чингисийг Их Монголын хаанаар єргємжлєх ёслолын vйл ажиллагааны зураг авалт хийгдэх бєгєєд vvнд зориулж зураг авалтын талбайд хорин ханатай гэрийг Монголд анх удаа босгох гэж байна. Гэр хааш хаашаагаа 20 метр байх ба 300-аад хvн багтахаар зай ихтэй байх юм байна. Зургийн талбай дээр 40 гаран майхан 1500-аад хvн ажиллаж байгаа. Уг кино нь 2006 оны 6-р сард бэлэн болох бєгєєд найруулагч нь Ж.Солонго найруулж байна. Кино пробонд 180-аад хvн орсноос Чингисийн дvрд Жаргалсайхан, Жамухад Найдандорж, Бєєд Дамчаа гуай тоглох нь тодорхой болсон гэнэ.
Сонирхуулахад киног ивээн тэтгэгчээр нь "Хаан" банк оролцож байгаа бєгєєд олон байгуулагуудаас ивээн тэтгэгчээр оролцох санал ирж байгаа ба Монгол кино нэгтгэл эдгээр олон компани, байгууллагуудын дунд тодорхой болзол шалгуурыг тавьж байгаа гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment