Labels

Saturday, December 5, 2009

Опра ток шоуны “тайзнаас” буухаар болжээ

Ток шоуны хатан хаан хэмээн нэрлэгддэг Опра Уинфри 23 жилийн дараа "The Oprah Winfrey Show" нэвтрүүлгээ орхих болсноо мэдэгдлээ.


“Опра ток шоугаа дуусгаж байгаа. Энэ талаараа тэр маргааш болох ток шоуныхаа үеэр хэлэх болно” хэмээн Уинфригийн Харпо продакшны төлөөлөгч Дон Халкомб өчигдөр буюу пүрэв гаригт мэдээлжээ.

"The Oprah Winfrey Show" нь америкийн телевизийн түүхэнд хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлэг бөгөөд дэлхийн 145 улс оронд цацагдаж, долоо хоногт 42 сая үзэгч хүлээн авдаг.

Энэхүү алдартай ток шоу нь 1984 онд Чикагогийн “WLS” телевизийн өглөөний хөтөлбөрт “AM Chicago” нэртэйгээр анх эхэлж байжээ. Удалгүй олны дунд өндөр нэр хүндтэй болох үед нэрээ "The Oprah Winfrey Show" болгон өөрчилсөн байна.

Хэрвээ та бүхэн санаж байгаа бол дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог хатагтай Уинфри 2004 оны нэгэн шоуныхаа бүх оролцогчдод шинэхэн машинаар бэлэг барьж байсан удаатай. Мөн Уинфри Том Крузыг урин оролцуулсан нэгэн шоуны үеэр Том Круз Кэйти Холмст хайртай болсон талаараа ярьж шуугиан дэгдээж байсан юм. Мөн Том Круз Кэйти Холмсын талаар ярих үедээ босон харайж, хөл дээрээ дэвхцэн, өвдгөө цохилсон үйлдэл нь олныг гайхшруулж, “Телевизийн хамгийн гайхалтай агшин”-уудын нэгд зүй ёсоор орж байлаа. Ер нь Уинфригийн шоу үргэлж л шуугиан тарьж, олны ярианы гол сэдэв байсаар иржээ.

Гэсэн хэдий ч гэрээ ёсоороо ийнхүү 2011 он гэхэд Опрагийн бүтэн цаг үргэлжлэх, сонирхолтой, сургамжтай, хөгжилтэй ток шоуны шинэ дугааруудыг телевизийн дэлгэцнээс хүлээн авахааргүй боллоо.

No comments:

Post a Comment