Labels

Sunday, December 13, 2009

Өнөө цагийн Фебүүдэд дургүй минь хүрдэг

Өнөө цагийн Фебүүдэд дургүй минь хүрдэг
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үзвэрийн 79 дэх жилийнхээ нээлтийг Францын алдарт зохиолч В.Хюгогийн "Парисийн дарь эхийн сүм" хэмээх сонгодог мюкизл драмын жүжгээр хийсэн билээ.

Үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа тус жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажилласан бөгөөд уран бүтээлчдийн багаа хоёр хэсэг болгож, сонирхолтой хэлбэрээр толилуулж эхэлсэн юм. Харин хоёрдугаар хэсгийн уран бүтээлчдийн баг жүжгийнхээ нээлтийг саяхан Хийсэн бөгөөд өмнөхөөсөө арай өөр маягаар тоглолтоо сонирхуулж буй. Ингээд "Парисийн дарь эхийн сүм" жүжгийн Фебийн дүрд тоглож байгаа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүүг булангийнхаа зочноор уригдлаа.

-Эхний хэсгийн тоглолтод Фебийн дүрийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Амгаланбаатар бүтээсэн. Таных юугаараа ялгаатай бол..?

-Мэдээж хэрэг, энэ жүжгийн Феб ямар дүрээр тодрон гарч үзэгчдэд хүрэх нь ойлгомжтой. Гэхдээ уран бүтээлчдийн хувьд, нэг дүр дээр хоёр хүн тоглож байгаа. Хэдийгээр нэг дүр боловч хоёр өөр жүжигчин тоглож байгаа учраас тодорхой хэмжээгээр ялгаатай байх болов уу. Яг адилхан тоглоно гэвэл утгагүй шүү дээ. Миний хувийн давуу тал юу байна, түүнийг ашиглах ёстой. Н.Амгаланбаатар ч мөн адил, давуу талаа ашиглаж байгаа.

Үүний зэрэгцээ, найруулагчийн тавилтаар хоёр хэсгийн тоглолт нэлээд их ялгаатай болсон шүү.
-Жүжгийнхээ нээлтийг хийгээд нэлээд их догдолж харагдсан?

-Тэгэлгүй яах вэ. Бид нар дэлхийн долоон тэрбум гаруй хүний хүлээн зөвшөөрсөн агуу том бүтээлийг Монголынхоо тайзан дээр амилуулж тавилаа.

Эхний арван тоглолтын дараа уран бүтээлчдийн хоёрдугаар хэсэг жүжгийнхээ нээлтийг хийсэн. Жүжгийн нээлт гэдэг бол жүжигчин хүний хамгийн том аз жаргал, баяр баясгалан, кайф авах зүйл. Энэ ч утгаараа, зургаан жүжигчин маань нээлтийн өдрийг тэсэн ядан хүлээсэн дээ.

Үзэгчид их халуун дотноор хүлээж авсан шүү. Энэ бидэнд хамгийн том шагнал, зүрхэнд минь хүрсэн хайр.

-Өнөө цагт Феб шиг залуус хэр олон байдаг бол. Энэ талаар бодож үзсэн үү?

-Маш их байгаа. Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа залуус зугаа цэнгэл хөөцөлдөж, амар хялбар аргаар амьдрах хүсэл эрмэлзэлтэй болж.

Тиймээс Феб шиг залуусыг илчлэхийн тулд энэ сэдвийг хөндөх нь минь зайлшгүй хэрэгтэй. Миний хувьд, хүндэт харуулын цэрэгт алба хаасан байдлаараа товойлгож энэ нийгэмд амьдарч байгаа Фебүүдийн үнэн дүр төрхийг илэрхийлэхийг хичээлээ. Ямар болсныг нь үзэгчид маань хэлэх байлгүй дээ.

-Тэгвэл Эсмеральдо, Квазимодогийн талаар яриад ч хэрэггүй байх нь ээ?

-Ийм хүмүүс ховор шүү, олоход их хэцүү. Бүх зүйлийг сайн сайхнаар харж, тэрнээсээ болоод алдаж яваа Эсмеральдод би хайртай.

No comments:

Post a Comment