Labels

Sunday, December 13, 2009

"Киви, Ану"-тай "Үлгэрийн хайр" дэлгэцнээ гарна

"Шинэ үе" продакшны хамт олон "Үлгэрийн хайр" уран бүтээлээ оны өмнөхөн дэлгэцнээ амилуулах гэж байна.


Уг бүтээл нь инээдмийн кино агаад "Эхнэрийнхээ төлөө давхи" зохиолоос сэдэвлэсэн аж. Уг кинонд ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид оролцон тоглосноороо онцлог гэнэ. Киноны ерөнхий найруулагчаар Алтансүх ажиллажээ. Харин гол дүрд Ариунболд, Ундармаа тоглосон бол дуучин Ану охиных нь дүрийг бүтээжээ. Мөн гавъяат жүжигчин, Б.Батзаяа, Д.Батсүх, Н.Чаминчулуун, Туяа, Золбоот болон рок попын уран бүтээлчид оролцсон байна. Харин "Киви" хамтлаг таван насныхаа ойг тэмдэглэх гээд завгүй байгаа ч энэхүү кинонд Анугийн найз охидын дүрийг бүтээж амжсан байна.

Дашрамд дурьдахад, жүжигчин Бооёо "Энэ киног үзсэн хүн бүхэн хөлөө дэвсэлж инээсээр байгаад гарна" гэж байлаа. "Киви"-тэй "Үлгэрийн хайр" тун удахгүй та бүхний нүдийг хужирлах нь ээ. Харин киноны дууг залуу дуучин Агиймаа эгшиглүүлэх юм.

No comments:

Post a Comment