Монголын аман зохиолын баатар болсон том хорхой Говийн элсэн цєлийн хязгаарт байдаг ажээ. Гадаад байдлаараа бол амьтны гэдэс, олгойг санагдуулах нь илvvтэй юм. Тvvний биед нvд байтугай толгой гэмээр юм байхгvй. Монголчууд тvvнийг олгой хорхой гэдэг бєгєєд тэрэнтэй тохиолдохоос ихээхэн зэвvvцдэг юм.
Амьд гарах аргагvй: Монголын цєлд байдаг тэр оньсого мэт амьтныг нvдээр vзсэн эрдэмтэн хаа ч vгvй. Иймээс олгой хорхойг ердєє л vлгэр домгийн зохиомол амьтан гэж олон жилийн турш итгэж ирсэн. Гэхдээ XX зууны эхнээс судлаачид олгой хорхойн домгийг монголд хаа сайгvй ярьцгаадагаар барахгvй улс орны энд тэнд бие биеэс хол зайдуу нутагт нь адихан vгээр ижилхэн дvр тєрхєєр нь олгой хорхойн тухайн домоглон ярьцгаана. Тиймээс эртний тэр домог нь ямар нэгэн бодот vндэстэй биз гэж эрдэмтэд vзэх болжээ. Говьд дэлхийд мэдэгдээгvй шинжлэх ухаанд танигдаагvй хачин амьтан тухайлбал эрт vед мєхєж vгvй болсон дэлхийн эртний амьтадын vлдэгдэл байж мэдэх юм л даа. Монгол хэлний олгой гэдэг vг нь бvдvvн гэдэс, хорхой гэдэг нь єт гэж орчуулагдах юм. Домогт гардгаар бол тохой хэрийн урт тэр хорхой говийн цєлжсєн, ус ундаагvй зэлvvд газарт байдаг ажээ. Бараг бvх насаараа л олгой хорхой элсэн дундах нvхэндээ ичээний маягаар унтаж єнгєрдєг байна. Нvхнээсээ хамгийн халуун зуны сард л гарч vзэгддэг бєгєєд тvvнтэй дайралдсан хvнд гай болдог нь тэрхvv олгой хорхой vхлийн хорыг тодорхой зайнаас цацаж хvнийг егvvтгэдэгээр зогсохгvй биенд нь хvрвэл цахилгаан цэнэгээр хєнєєдєг гэнэ. Нэг vгээр хэлхэд тvvнтэй тохиолдвоос амьд гарах аргагvй ажээ.
Салхин зам: Монголын тусгаарлагдмал байдал, засгийн бодлого нь энэ орны ан амьтныг гадаадын зоологич нарт хvртээлгvй болгочихжээ. Тиймээс гаднын эрдэм шинжилгээнийхэнд бол ОЛГОЙ ХОРХОЙН тухай мэдээлэл байсангvй. Харин 1926 онд америкийн палеаонтологич Рой Чепман Эндрюс "Эртний хvний мєрєєр" гэдэг номондоо монгол улсын ерєнхий сайдтай ярилцсанаа бичжээ. Тэр сайд ......"олгой хорхой" барьж ирэхийг хvссэн байна. Гэхдээ сайд хувийн сонирхолд хєтлєгджээ. Юу гэвэл дээр цагт тvvний гэр бvлийнхний нэгийг нь говийн тэр хорхой хєнєєсєн юм байжээ. Эндрюсийн их харамссанаар тэрхvv оньсого мэт хорхойг барих нь байтугай бараагий нь харж чадахгvй ажээ. Олон жилийн дараа 1958 онд зєвлєлтийн зєгнєлт зохиолч, геологич Иван Ефремов "Салхи зам" гэдэг номондоо олгой хорхой сэдвийг хєнджээ. Тэрээр 1946-1949 онд Говиор явсан шинжилгээнийхээ экспедицийн vеэр цуглуулсан бvхий л баримт мэдээллийг єгvvлсэн байна. Даланзадгад суурины Цэвээн гэдэг монгол євгєн аймгийн хєдєє аж ахуйн бvсээс зvvн ємнє тийш 130 киломертрийн зайд олгой хорхой байдаг гэж ярьсныг Иван Ефремов номондоо оруулсан олон мэдээллийн доктор єгvvлжээ "олгой хорхойг хэн ч юу болохыг нь мэддэггvй юм. Айдас хvрмээр амьтандаа" гэж євгєн монгол хэлжээ. Ефремов айдас хvрэм тэр хорхойн тухай мэдээллийг зєгнєлт єгvvлэлдээ ашиглан "олгой хорхой" гэж нэрлэн бичжээ. Тvvндээ Оросын хоёр судлаач цєлийн тэр хорхойн хоронд амь алдсан тухай дурджээ. Єгvvллэг нь аман зохиолын мэдээнд тулгуурлан зохион бодож бичсэн зvйл байлаа.
Элсний аймшигт нууц амьтан: Азийн цєл говийн нууцгай амьтаны мєрєєр мєшгєсєн дараах хvн нь дэлхийн нууц vзэгдлийн тухай олон ном зохиол бичсэн сэтгvvлч, зохиолч Иван Макарле гэдэг чех хvн байв. 1990-ээд онд Макарле, доктор Ярослав Прокопецтэй (тэр нь халуун орны анагаахухааны мэргэжилтэн) бас зураглаач Иржи Скупентэй хамт говь нутгийн хамгийн алс зэлvvд хязгаараар хоёр удаа экепедицээр явж ажиллажээ. Харамсалтай нь тэд нэг ч хорхой олж vзэж, барьж авч чадаагvй. Гэхдээ тэр хорхой бодитойгоор байдагийн нотолгоог олжээ. Тэр баримт нь цєєн бус байсан тул "элсний аймшигт нууц амьтан" гэсэн нэртэй зурагтын нэвтрvvлэг бэлтгэн гаргаж vзvvлэхэд тус болсон байна. Энэ нь олгой хорхойн оршин ахуйн нууцыг тайлах эцсийн оролдлого биш байлаа. 1996 оны зун бас л єєр нэгэн судалгааны бvлэг мєн л Чех хvмvvс Петр Горки, Мирек Наплава нарын удирдлагаар олгой хорхойн мєр мєшгєж говийн тэн хагасыг хэрэн хэсчээ. Тэгээд бас vр дvнгvйдэжээ.
Шар хорхой: Єнєє vед олгой хорхойн тухай бараг юм сонсогдохоо болив. Энэхvv монголын зоологийн адармаатай оньсогыг монголын судлаачид л таамаглаж буй бололтой. Тэдний нэг эрдэмтэн Дондогийн Цэвэгмид тэрхvv хорхой ганцхан бус наад зах нь хоёр ч тєрєл зvйл буй гэдгийг єгvvлсэн байна. Тиым дvгнэлт гаргахдаа бас л ардын аман домогт хєтлєгджээ. Vvнд нутгийн хvмvvс шар хорхой гэж байдаг тухай нэг бус удаа ярихыг сонсчээ. Дондогийн Цэвэгмид номнуудынхаа нэгэнд тэмээчин эр ууланд явж байгаад шар хорхой гэгчтэй тулгарсан тухай єгvvлсэн байна. Тэмээчин эр бие засч суутал нэгэн нvхнээс шар хорхойнууд хєврєн гарч мань эр лvv мєлхєж айсуйг харжээ. Айж тэвдээд босч зугтаахаар завдтал бараг л тавиад шар хорхой єєрийг нь бvслэхээр язганалдаж эхэлхийг харжээ. Хєєрхий эр азаар амиа аварч гарч чаджээ.
Зоологийн оньсого: Тэгэхээр єнєє vед монголын хачин тэр юмыг шинжлэх ухаанд огт мэдэгдээгvй амьтан гэдэгт санал нэгдхэд хvрээд байна. Говь цєлийн амьтадын талаар нэрд гарсан мэргэжилтэний нэг зоолгич Жон Л.Клаудси-Томпсон олгой хорхойг мєдхєн танилцаж эхлэх могойн нэгэн тєрєл зvйл байх гэж vзэж байгаа ажээ. Клаудси-Томпсон єєрєє бол говь цєлийн тэр vл мэдэгдэх хорхойг далай тэнгисийн загалмайт могойн нэг тєрєл байх гэж итгэж буй гэнэ. Загалмайт могой бол мєн л "муухай царайтай" бас олгой хорхой шиг алсын хор тургиж амьтадыг хєнєєдєг могой юм. Харин Францын таваарлан шинжигч зоологич Мишель Райналь, Чехийн Ярослав Марес хоёр шал єєр саналтай ажээ. Тэдгээр эрдэмтэд нь монголын говь цєлийн тэр хорхойг хувьсалын явцад сарвуугvй болсон хос явдалтаны vлдэгдэлд хамааруулж байгаа юм. Тэрхvv vлдэгдэл хорхой бол говь цєлийн тэр хорхой шиг улаан эсвэл хvрэн єнгєтэй байж болохоос гадна толгой хvзvvг нь ялгахтун боломжгvй юм гэж vзжээ. Vvнийг хvлээн зєвшєєрєхгvй талын эрдэмтэн болохоор ийм vлдэгдэл хорхой хэзээ ч хортой эсвэл цахилгаанжих эрхтэнтэйг хэн ч сонсоогvй гэж vнэмшилтэй санаа хэлдэг юм. Гуравдахь саналаар бол олгой хорхой нь говь цєлийн нєхцєлд онцгой хамгаалаптын арьс буюу бєгжлєгч гадаргатай болсон байна гэцгээдэг. Газрын хєрсєнд амьдардаг иймэрхvv єт хорхойнуудын зарим нь биеэ хамгаапахын тулд хор тургидаг чадвартай гэдэг нь мэдээж болсон зvйл, ямар ч байлаа гэсэн олгой хорхой бол зоологичдод нэг ч хангалттай тайлбар олдоогvй vлдсэн оньсого хэвээрээ байсаар ажээ. Оросын "Ступени" Сэтгvvлийн тавдугаарт (2009) нийтлэгдсэн єгvvлэлийг авлаа.
Жич тайлбар: Олгой хорхойн тухай євгєдийн ярианаас сонсоноор бол тэр нь хороор тургидаггvй, цахилгаанждаггvй, чийгийн улаан хорхойг санагдуулмаар тєрхтэй бєгєєд ойртох юмуу оролдох бол уурандаа атиралдан єєрийгєє дэлбэлдэг гэдэг. Харин тэр дэлбэрэлтийн тойрогт єртсєн хvн амьтан хордож vхдэг гэдэг билээ. (Л.Т)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment