Labels

Saturday, December 5, 2009

Гахайн ханиадаар нас барагсдын тоо 5000-д ойртож байна

Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага (ДЭХБ)-аас ийнхүү мэдээлжээ. Нарийвчилсан тоогоор гахайн ханиадаар өвчлөгсөд 414 945 хүрээд байгаа аж.


ДЭХБ-аас өнгөрсөн баасан гаригт / гаргасан мэдээллээр Монгол, Руанда болон Сан-Томе Принсипи улсуудад анх удаа А/ H1N1 вирүсээр хүн өвдсөн байна. Мөн Исланд, Судан, Тринидад Тобаго улсад энэ өвчний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.

ДЭХБ-ын Европын хэсгийн мэдээллээр энэ тивд өвчлөгсдийн тоо 63 мянгаас давж, багаар бодоход 261 хүн нас барсан байна. Африкт 14 мянга орчим хүн халдвар авч, 75 хүн нас баржээ. Харин Зүүн Өмнөд Азид 42 мянга орчим хүн өвчилж, нас барагсдын тоо 573 хүрсэн байна. Номхон далайн баруун хэсэгт 122 мянга гаруй хүн H1N1 вирүсээр халдварлан 455 хүн энджээ.

ДЭХБ-аас хөгжиж буй 100 гаруй улсад ирэх сараас вакцин үнэ төлбөргүй өгөхөөр болсон байна.

No comments:

Post a Comment