Labels

Saturday, December 5, 2009

АНУ-ын 2009 оны зэвсгийн худалдаа

АНУ есдүгээр сарын 30-нд дууссан 2009 оны санхүүгийн жилд гадаадад зэвсэг худалдаж 37,9 тэрбум долларын орлого олсон байна. Пентагоны аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах агентлагийн захирал, дэд адмирал Жеффри Уиринг ингэж мэдээлэв. Уул нь 40 тэрбум долларын орлого олохоор төлөвлөж байжээ.
  
Түүний хэлснээр, энэ нь "дээд амжилт" болсон байна. 1998 оны санхүүгийн жилд тус агентлагийн хүрсэн "доод цэгтэй" харьцуулахад орлого 465 хувиар өссөн юм гэж Уиринг онцлон тэмдэглэжээ. Түүний дурдсан тоо баримтаас үзвэл, тэгэхэд Америкийн зэвсэглэл, цэргийн техникийн худалдаанаас 8,1 тэрбум долларын орлого олсон байна.
  

2010 оны санхүүгийн жилд зэвсгийн худалдаанаас 38,4 тэрбум долларын орлого олно гэж дэд адмирал  мэдэгджээ.
  
Тус агентлагийн мэдээлснээр, одоо Америкийн зэвсгийг худалдан авч байгаа томоохон түнш нь Арабын Нэгдсэн Эмирт Улс /7,9 тэрбум доллар/, Афганистан /5,4 тэрбум/,  Саудын Арави /3,3 тэрбум/, Тайвань /3,2 тэрбум/, Египет /2,1 тэрбум/, Ирак /1,6 тэрбум/, НАТО /924,5 сая/, Австрали /818,7 сая/, Өмнөд Солонгос /716,6 сая доллар/ болж байна.

No comments:

Post a Comment