Labels

Sunday, December 13, 2009

Өнөө цагийн Фебүүдэд дургүй минь хүрдэг

Өнөө цагийн Фебүүдэд дургүй минь хүрдэг
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үзвэрийн 79 дэх жилийнхээ нээлтийг Францын алдарт зохиолч В.Хюгогийн "Парисийн дарь эхийн сүм" хэмээх сонгодог мюкизл драмын жүжгээр хийсэн билээ.

“Киви” таван нас хүрчээ

“Киви” таван нас хүрчээ
Рок, попын ертөнцөд өөрийн гэсэн стиль, имиж өнгө төрхөөрөө ялгардаг "Киви" хамтлаг байгуулагдаад таван жил болжээ. Тэгвэл уран бүтээлчид маань тун удахгүй өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ

Ш.Гүрбазар: Миний насан дээр биеэ тооно гэж юу байх вэ

Ш.Гүрбазар: Миний насан дээр биеэ тооно гэж юу байх вэ
"Монголоороо гоёдог", "Монголтойгоо адилхан", "Өглөө шиг эх орон" дуунуудын эзэн урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазартай ярилцлаа.

Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм

Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм
Алтан-Овооны уран зургийг хоймортоо байрлуулсан албан байгууллага, айл өрх Сүхбаатар аймагт цөөнгүй байдаг. Аливаа баяр ёслолын бэлэг дурсгалын дээдэд Алтан-Овооны зураг, алд цэнхэр хадгийн хамтаар залрах нь олонтаа. Хүн бүхний сэтгэлд нийцсэн тэр зургийг урлан бүтээгч нь  зураач Ёндонгийн Бадарч  гэдгийг ч манай аймгийнхан андахгүй. Тэрбээр харин сүүлийн үед хөшөө дурсгал босгох ажилд оюун ухаанаа зориулж явна.  Баруун-Урт суманд гэхэд л  Алунгуа эхийн болон морин хуурын хөшөөт цогцолбор, “Хамгийн дундаас онцгой” дууны суварга барьж босгожээ.

Д.Отгонбаяр: Бид Монголын урлагийн амьд домог болтлоо тайзнаас буухгүй

Д.Отгонбаяр: Бид Монголын урлагийн амьд домог болтлоо тайзнаас буухгүй
"Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Таныг сүүлийн үед хөгжмийн зохиол дээр түлхүү ажиллах болсон гэж сонссон?

-Тийм шүү. Би төгөлдөр хуур, морин хуур, лимбэ сонирхдог. Манай хамтлаг хоёр СЭ гаргаж байна. Нэгэнд нь дандаа миний уран бүтээлүүд багтсан байгаа.
Одоогоор төгөлдөр хуурч Халиун болон Германд байдаг "Эгшиглэн" хамтлагтай хамтран ажиллаж байна. Өөрийгөө сайн хөгжүүлж байгаад ахмад үеийнхээ сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүсч, мөрөөдөж явна.

"Киви, Ану"-тай "Үлгэрийн хайр" дэлгэцнээ гарна

"Шинэ үе" продакшны хамт олон "Үлгэрийн хайр" уран бүтээлээ оны өмнөхөн дэлгэцнээ амилуулах гэж байна.


Н.Сувд: Өөдөөс ирж байвал, гудамжны нөгөө талд гарчихдаг байсан

Н.Сувд: Өөдөөс ирж байвал, гудамжны нөгөө талд гарчихдаг байсан
Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Улсын драмын эрдмийн театрын дэд дарга Н.Сувдтай уулзаж, монгол бүсгүйчүүд, эхчүүдийн өнгөрсөн, өнөө үеийн талаар түүний үзэл бодол болон олны танил энэ түүний ажил үйлс, амьдралын талаар ярилцсан юм.

Н.Ариунболд: Амьдралд “чухал царайлаад” байвал зүрх чинь дийлэхгүй шүү, найзууд аа

Н.Ариунболд: Амьдралд “чухал царайлаад” байвал зүрх чинь дийлэхгүй шүү, найзууд аа
Хошин урлагийн "Шинэ үе " продакшны захирал Н.Ариунболдтой ярилцлаа.

Saturday, December 5, 2009

Ногоон цай яс бэхжүүлдэг гэнэ

Дорно дахины хамгийн нэрд гарсан ундны нэг болох ногоон цай уух нь ясыг бэхжүүлж, ясны эдийн өсөлтийг сэргээж, түүний задрах үйл явцыг удаашруулан, яс сийрэгжихээс сэргийлж болох юм гэж Хятадын эрдэмтэд “Journal of Agricultural and Food Chemistry” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.


АНУ-д онц байдал зарлалаа

Гахайн ханиадны дэгдэлт ихэссэнээс шалтгаалан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улс орондоо онц байдал зарлалаа.
Онц байдал зарласнаар эмнэлгийн байгууллагууд шуурхай ажиллагааны горимд шилжин, H1N1 ханиадын өргөн тархалттай шаардлагатай хэмжээнд тэмцэх боломжтой болох юм. Мөн өвчлөгсөд богино хугацаанд эмнэлгийн тусламж авахад саад болж байсан элдэв хүнд суртал, бичиг цаасны ажлыг аль болох багасгах аж.

Гахайн ханиадаар нас барагсдын тоо 5000-д ойртож байна

Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага (ДЭХБ)-аас ийнхүү мэдээлжээ. Нарийвчилсан тоогоор гахайн ханиадаар өвчлөгсөд 414 945 хүрээд байгаа аж.


АНУ-ын 2009 оны зэвсгийн худалдаа

АНУ есдүгээр сарын 30-нд дууссан 2009 оны санхүүгийн жилд гадаадад зэвсэг худалдаж 37,9 тэрбум долларын орлого олсон байна. Пентагоны аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах агентлагийн захирал, дэд адмирал Жеффри Уиринг ингэж мэдээлэв. Уул нь 40 тэрбум долларын орлого олохоор төлөвлөж байжээ.
  
Түүний хэлснээр, энэ нь "дээд амжилт" болсон байна. 1998 оны санхүүгийн жилд тус агентлагийн хүрсэн "доод цэгтэй" харьцуулахад орлого 465 хувиар өссөн юм гэж Уиринг онцлон тэмдэглэжээ. Түүний дурдсан тоо баримтаас үзвэл, тэгэхэд Америкийн зэвсэглэл, цэргийн техникийн худалдаанаас 8,1 тэрбум долларын орлого олсон байна.
  

Опра ток шоуны “тайзнаас” буухаар болжээ

Ток шоуны хатан хаан хэмээн нэрлэгддэг Опра Уинфри 23 жилийн дараа "The Oprah Winfrey Show" нэвтрүүлгээ орхих болсноо мэдэгдлээ.


Дэлхийн нөлөө бүхий бизнес хатагтай нар

"Financial Times" сонины рейтингээр "PepsiCo" компанийн гүйцэтгэх захирал, Энэтхэг гаралтай, Америк эмэгтэй Индра Нуйи тэргүүлсэн байна. Жагсаалтанд АНУ-ын хатагтай нар дийлэнх хэсэгт нь орсон бол

Хамгийн шилдэг Санта Клаус

44 настай Жимми Чан гэдэг Хонконг илбэчин Шведэд жил бүр зохион байгуулагддаг тэмцээнд түрүүлж, дэлхийн хамгийн шилдэг Санта Клаусаар шалгарчээ.
Чан дэлхийн бусад орноос ирсэн найман оролцогчтой Санта Клаусын өвлийн наадамд өрсөлдсөн байна.

Сонирхолтой гэж хэлж болох дээд амжилтууд

• Францын Мишель Лотито ерөөс цадна гэдгийг мэддэггүй хүн, 1959 оноос хойш тэр идэж болох бүх л юмыг идэж эхэлжээ. Түүнээс хойш тэр  элдэв жижиг сажиг зүйлийг эс тооцвол, нэг компьютер, 18 унадаг дугуй, лааны зургаан тавиур, супермаркетын 15 тэргэнцэр, хоёр ор, долоон телевизор, хоёр хос цана идсэн байна. Идсэн металлын нийлбэр жин нь ес гаруй тонн болж байна!
Та бүхэн холбоотой мэдээнээс түүний хэрхэн төмөр идэж буй бичлэгийг үзэх болно. 

Монгол улс маань чансаагаараа дэлхийд хаахна явна

Дэлхийн улс орнуудын аж амьдралын түвшинг жил бүр гаргадаг Legatum Prosperity Index хүрээлэн 2009 оны шинэ чансааг гаргажээ. Жагсаалтад 104 орон багтсанаас Монгол Улс 50 дугаар байранд орсон нь үсрэнгүй амжилтад тооцогдож байна. Энэхүү рейтинг нь эдийн засгийн бааз суурь, бизнесийн шинэчлэл, ардчилал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, засаглал, хувийн эрх чөлөө, нийгмийн баялаг гэсэн есөн тулгуур үзүүлэлтээр улс орнуудын аж амьдралын түвшинг дүгнэдэг ажээ. Судалгаагаар манай хоёр хөрш болох Орос 69-д, Хятад 75-р байрт жагссан байна.

Аж амьдрал хамгийн сайн орноор Финланд шалгарсан бол Швейцарь удаалан, Швед гуравт бичигджээ. АНУ есдүгээр байр эзэлсэн байхад Япон 16, Хонконг 18-д оров. Түүнчлэн Монгол Улс Ази Номхон Далайн орнууд дотроо аравдугаар байр эзэлжээ.


Лондонд тамхиныхаа ишээ хаявал торгуулна

Хотын гудамжны хогийг багасгах кампанит ажлын хүрээнд Лондоны бизнесийн бүлгийнхний төвд тамхиныхаа иш ил хаявал 80 фунтээр торгуулах болно.


Леона Льюис: Энэнээс муу зүйл болж болох л байсан, гэтэл би амьд байна шүү дээ


Их Британийн дуучин, 24 настай Леона Лоуиз Льюис 2006 онд Британийн "X Factor" шоуны ялагч болсноор амжилтын гараагаа эхэлсэн билээ.
Тэрбээр поп, R&B чиглэлийн дуучин, дуу зохиогч бөгөөд Грэммийн наадмын шагнал хүртэж, "Дотоод сэтгэл", "Цуурай" нэртэй хоёр цомог гаргасан билээ. Түүний эхний цомог нь Их Британийн хамгийн хурдан борлуулалттай цомог болж, тэрбээр өөрөө дэлхийн шилдэг цомгийн жагсаалтанд багтаж чадсан анхны Британи гаралтай дуучин болсон юм. Харин арваннэгдүгээр сард өдрийн шинэ цомог "Цуурай"-г гаргасан билээ.

Дэлхийн банк: Монгол улсын 2015 он хүртэлх эдийн засагт тодорхойгүй зураг харагдаж байна

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар сар бүр манай улсын эдийн засгийн байдлыг салбар бүрээр нь дүн шинжилгээ хийж тайлагнадаг билээ. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын тайланг танилцуулсан юм.
Үүнийг бид салбар бүрээр та бүхэндээ товч байдлаар танилцуулж байна.

300 хvний багтаамжтай Монгол гэр

Зохиогч Н.Нагаанбуугийн "Тулгар тєрийн товчоон" баримтат уран сайхны киног "Монгол кино нэгтгэл" Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийхээр болсон билээ. Уг киноны зураг авалтын эхний хэсэг Тєв аймгийн

Монголын говийн аймшиг

Монголын аман зохиолын баатар болсон том хорхой Говийн элсэн цєлийн хязгаарт байдаг ажээ. Гадаад байдлаараа бол амьтны гэдэс, олгойг санагдуулах нь илvvтэй юм. Тvvний биед нvд байтугай толгой гэмээр юм байхгvй. Монголчууд тvvнийг олгой хорхой гэдэг бєгєєд тэрэнтэй тохиолдохоос ихээхэн зэвvvцдэг юм.

Ядуусын хот

"Амьдрал ч заримдаа хичээх тусам уруудах юм даа" гэж гундуухан сэтгэлээ хуванцар тvvж олсон 2000 тєгрєгєєрєє аргадаж яваа эрийг зарим нэг нь єрєвдсєн харцаар харж байхад нєгєє хэсэг нь анзаарсан ч шинжгvй зєрж алхана. Ийм хvмvvсийг бид ядуу гэж тодотгодог. Бусдын хаясан хогоор амьдралаа залгуулж, шар нарыг хоосон туулж, бор хоногийг єлєн зэлмэн єнгєрєєдєг болохоор л тэгж нэрлэсэн хэрэг. Хотын аль нэг захад уулын бэл дагуу хашаа халхавчгvй бор

Ажилгvйчvvдийн тоогоороо дэлхийн улс орнуудаас 166-д оржээ

Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яамнаас гаргасан мэдээгээр их дээд сургууль тєгсєн гарч байгаа оюутнуудын 80 гаруй хувь нь ажилгvйчvvдийн эгнээнд шилждэг гэнэ. Тиймээс ч жил ирэх

Согтууруулах ундаа, тамхи импортлогчдыг шалгалаа

Мэргэжлийн хяналтын газрын Хилийн мэргэжлийн хяналтын улсын албанаас согтууруулах ундаа, тамхи оруулж ирдэг зарим аж ахуй нэгжид шалгалт хийжээ. Манай улсад энэ тєрлийн бараа бvтээгдэхvvнийг оруулж ирдэг 80 орчим компани байдаг аж. Гэхдээ санхvvгийн хямралаас vvдэн архи, тамхины импорт харьцангvй буурсан байна. Энэ удаагийн шалгалтаар 80 гаруй зерчил илруулжээ. Yvний дотор таван аж ахуйн нэгж илуу зєрчилтэй байсан гэнэ. Тус компаниудын оруулж ирсэн архи, тамхи ямар ч гарал vvслийн бичиг, эрvvл ахуйн гэрчилгээгvй байж. Зєрчил ихтэй байгууллагад албан шаардлага хургуулж 480 мянган тєгрєгєєр торгосон байна. Нийт аж ахуйн нэгжийн 40 хувь нь єєриин тамхи, архи хадгалах агуулахтай, 20.4 хувь нь гаалийн баталгаат агуулахад бараагаа хадгалдаг, vлдсэн нь хэвийн бус горимд хадгалдаг байсан г

Хvvхэдтэй болохыг хvсвэл орныхоо дэргэд сайн энерги хуримтлуул

Хайрлан дурлаж гэр бvл болсон ч vр хvvхэд заяадаггvй айл гэж байдаг. Зал уу хосууд vр хvухэдтэй болохыг хvсч мєрєєдєх нь зvйн хэрэг. Vр хvухэдтэй болдоггvй нь ямар нэг євчнєєс буc , єєр ямар нэг хvчин зvйлээс ша лтгаал даг бол...


Friday, December 4, 2009

Хуульчгүй хууль тогтоох засаглал

Парламент бол хууль тогтоох төрийн дээд байгуул­лага. Хууль тогтоодог учраас тэнд хуульчид голлодог. Мэргэжлийн хуульч олон байх учиртай. Аль ч  улсын пар­ламентын жишиг ийм. Харин манай улсын хувьд УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч ирэв. Бизнесмэнүүд УИХ-д олноор орж ирж байгааг шүүм­жил­дэг ч, үүний нөгөө талд мэр­гэжлийн хуульчид цөөрч бай­гаад хэн ч харамсдаггүй. Энэ нь хууль тогтоож, хууль ба­тал­даг УИХ-ыг бизнес хуваадаг түшиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизнесээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж буйтай холбоо­той  бололтой. Өмнөх парла­мен­тын гишүүдийн гуравны хоёр нь бизнесийнхэн байлаа. Энэ удаагийн УИХ-д мэргэж­лийн хуульчдыг тоолсон нь амархан. Албан ёсны намт­раас нь үзвэл одоогийн 76 гишүүний арав хүрэхгүй хувь буюу ердөө найм нь л мэргэж­лийн хуульчид ажээ.

Thursday, December 3, 2009