Япон бvсгvйчvvд: Япон бvсгvйчvvд хоолондоо асар их хэмжээний далайн ургамал, амьтан хэрэглэдэг учраас булбарай арьсаа хадгалж чаддаг.
Англи бvсгvйчvvд: Англи бvсгvйчvvд хэрэглэсэн цайныхаа ууттай хандыг хаядаггvй. Хєргєгчинд хийн хадгалаад, нvдэн дээрээ жин тавьдаг. Энэ нь нvдний доогуурх vрчлээнээс сэргийлж, ядаргаа тайлдаг.
Франц бvсгvйчvvд: Франц бvсгvйчvvд оо энгэсэг тэгтэл хэрэглээд байдаггvй ч дур булаам харагдаж чаддаг. Энэ нь аливаад хэм хэмжээг тохируулж чаддагтай холбоотой. Тэд гоо сайхны бvтээгдэхvvн худалдан авахдаа жимсний хольцтойг сонгон авдаг гэнэ.
Орос бvсгvйчvvд: Орос бvсгvйчvvд гоо сайхандаа мєнгє харамгvй зарцуулдаг. Мєн арьс арчилгаандаа маш их анхаарч, тєрєл бvрийн маск, бэлдмэлийн жорыг цээжээр мэддэг гэвэл хилсдэхгvй.
Итали бvсгvйчvvд: Итали бvсгvйчvvд будах дуртай. "Уруулаа будаагvй хvvхэн уйтгартай харагддаг" гэж ярьдаг. Дэгжирхэх, гойд чамин зvйлийг их сонирхдог.
Польш бvсгvйчvvд: Польш эмэгтэй хэзээ ч єєрийгєє хєгшин гэж голдоггvй. Хамгийн сvvлийн vеийн загвараар хувцаслах дуртай. Мєн зєгийн бал их хэрэглэдэг нь тэднийг гадна, дотно аль ч талаасаа эрvvл, vзэмжтэй харагдахад шууд нєлєєлдєг.
Голланд. бvсгvйчvvд: Голланд бvсгvйчvvд натурал зvйлд дуртай. Жишээ нь тэд ихэнх цагаа далайн чийглэг уур амьсгалд болон ойн цэвэр агаарт зугаалахыг зєвлєдєг. Энэ нь нvvрний арьсанд ямар ч тос, пудрээс илvv vр дvнтэй гэж vздэг.
Хятад бvсгvйчvvд: Хятад бvсгvйчvvд vсээ угаахаас 20 минутын ємнє ургамлын тосоор хуйхандаа массаж хийн гялгар уут угладаг. Дараа нь vсээ цэвэр усаар зайлан угаадаг. Энэ нь нарны хэт туяанаас vсийг хамгаалдаг байна.
Аргентин бvсгvйчvvд: Аргентин бvсгvйчvvдийн нvvрний тос хэзээ ч дуусдаггvй. Vvний нууц нь тэд цєцгийн тосоор нvvрэндээ маск тавьдагтай холбоотой. Энэ нь хуурай, vрчлээтэй арьсанд гайхалтай vр дvн єгдєг гэнэ.
No comments:
Post a Comment